МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-10-22. Пүрэв гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 11.
Наран ургах шингэх: 07:21-17:52.
Үс засуулбал: Оюун билэг хурц болох сайн.
Барилдлага Үл тохирохын барилдлагатай өдөр.
Билгийн тооллын намрын адаг шар нохой сарын шинийн 11 ний өдөр. Хоёр хар мэнгэтэй, шороо суудалтай, дүвзий 23 жэдзий 23 одтой, шарагчин могой өдөр. Үл тохирохын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага хурьцахуй. Өдрийн сайн цаг үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), морь (11:40-13:40) хонь (13:40-15:40) нохой (19:40-21:40), гахай (21:40-23:40) болой. Бар, туулай жилтэй хүмүүний сүлд өдөр. Тахиа жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд гарын ар, хацар, хамрын ирмэгт орших болой.
Энэ өдөр эрдэм номын үйлийг эхлэх, ном судар хэвлүүлэх, газрын ам боох, хүүхэд үрчилж авах, түшмэлд бичиг барих, хурал зөвлөгөөн хийх, хууль цааз гаргах, батлах, анд нөхөр бололцох, өвчин эмнэж эхлэх, зээл авах, өгөх, хэл ам, нүүдэл хийх, адуу мал сургах, хараал жатхыг хариулах гүрэм засал хийлгэх, гэмтнийг шийтгэх зэрэг үйлд сайн.
Замд гарах, мод огтлох, байшингийн суурь тавих, эм тан найруулах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо