МЭНДЧИЛГЭЭ

     Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.

ДОНДҮВЛИН ХИЙД

2026-08-02. Ням гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН:19.

Наран ургах шингэх: 05:30-20:27. Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөх сайн. Барилдлага: Арвидахын барилдлагатай өдөр. Билгийн тооллын зуны сүүл хөхөгчин хонь сарын хуучны 19 ний өдөр. Хоёр хар мэнгэтэй, гал суудалтай, дүвзий 23 жэдзий 24 одтой, шар бич өдөр. Арвидахын барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага нэр өнгө. Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Луу жилтэй хүмүүний сүлд өдөр. Хулгана, луу жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд орших болой. Энэ өдөр эдийн тэнгэр тахиулах, мод тарих, цэцэрлэг байгуулах, гэр барих, замд гарах, хүү сангийн эх хатгах, бизнес эхлэх, худалдаа хийх, зээл авах, өгөх, өвчин эмчилж эхлэх, эм тан найруулах, мал, адгуус сургах, хараал жатхыг буцаах гүрэм хийлгэх зэрэг үйлд сайн. Шинэ ажилд орох, ажил алба хүлээж авах, хувцас эсгэх, хурал зөвлөгөөн хийх зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.

Холбоо

  • Facebook
  • Лавлах утас: 9906-8036