МЭНДЧИЛГЭЭ
Урган гарч буй жилдээ Жанрайсэг бурхан шиг энэрэн нигүүлсэнгүй, Манзушири бурхан шиг оюунлаг, Найдан жүдүг шиг өнөр өтгөн, Манал бурхан шиг эрүүл энх, Дарь эх бурхан шиг үйлстэн өөдөө, Намсрай сахиус шиг эд баялаг дүүрэн байхыг ерөөе. Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тухайтад Дондүвлин хийдээс энэхүү албан ёсны веб сайтаар дамжуулж сүсэгтэн олны айлдуулах ном, шавдан, гүрэм, заслыг бичин авч хурал номоо айлдаж байна.
ДОНДҮВЛИН ХИЙД
2026-06-05. Баасан гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН: 20.
Наран ургах шингэх: 04:55-20:46.
Үс засуулбал: Өлсөж ундаасах муу тул цээрлэвэл зохилтой.
Барилдлага: Шидийн барилдлагатай өдөр.
Билгийн тооллын зуны эхэн өлзийт харагчин могой сарын хуучны 20 ны өдөр. Зургаан цагаан мэнгэтэй, мод суудалтай, дүвзий 20 жэдзий 21 одтой, цагаан нохой өдөр. Шидийн барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага мунхрахуй. Өдрийн сайн цаг бар (03:40-05:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40) бич (15:40-17:40) тахиа (17:40-19:40), гахай (21:40-23:40) болой. Хонь, бич, тахиа жилтэй хүмүүний сүлд өдөр. Морь жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бар, туулай жилтэй хүмүүсийн харш өдөр тул аливаа үйлд хянуур ханд. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайд орших болой.
Энэ өдөр аливаа үйл бүхэн сэтгэлчлэн бүтэх сайн ерөөлт өдөр, урлахуйн бүтээл эхлэх, төрийн яаманд бичиг барих, шинэ ажил алба хүлээж авах, ураг барилдах, гэр, байшингийн суурь тавих, бизнес эхлүүлэх, замд гарах, өвчин эмнэж эхлэх, эм тан найруулах, угаал рашаан үйл хийх, шинэ хувцас өмсөх зэрэг үйлд сайн.
Нүүдэл хийх, зарга заалдах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
Холбоо